• 検索結果がありません。

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

N/A
N/A
Protected

Academic year: 2021

シェア "Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж"

Copied!
33
0
0

読み込み中.... (全文を見る)

全文

(1)

“ Солонгос улс дахь Монгол ажилчды н хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал “ Ih Young HYUN Өмнөх үг Би 2002 онд Солонгос улсын Сөүл хотод хэлний сургалтад хамрагдсан хамрагдсан билээ. Тэнд гадаадын олон найзуудтай болсон бөгөөд тэдний дотор оюутны визээр ажиллах зорилготой ирсэн хүмүүс нэлээд байсан. Монгол хүмүүс ч байсан. Японд ирснийхээ дараа Монгол улсад тохиолдож байгаа нийгмийн асуудлуудын талаар эргэцүүлэн бодож үзэхэд Солонгост байсан найзууд маань санаанд орж байсан. Тэд яагаад эх орноосоо хол Солонгост ажиллах болсон, мөн одоо яаж амьдарч байгаа бол гэх мэт. Тэгээд энэ асуудлыг дипломын ажилдаа тусгахыг оролдсон билээ. Өнөөгийн байдлаар Солонгос улсад нийт 20,000 гаруй Монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэд Солонгост ажиллахаас гадна аялаж жуулчлах, сурах, гэрлэх зорилгоор ирдэг ажээ. Эдгээрээс Солонгос улсад ажиллаж байгаа Монголчуудын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно. 1-рт Монгол ажилчдыг Солонгос улсад явуулах болсон шалтгаан, Солонгос улсад гадаадын ажилчдыг хүлээж авах болсон шалтгаан, 2 улсын төрийн бодлогын талаар авч үзнэ 2-рт Солонгос улсад ажиллаж буй Монгол ажилчдын нөхцөл байдлыг Чех, Амеркид ажиллаж байгаа ажилчдын нөхцөл байдалтай харьцуулж үзнэ 3-рт Хөдөлмөрийн хууль, холбогдох хуулиудын заалтын дагуу хөдөлмөр хамгаалалд хамрагдах ёстой гэрээт ажилчдад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудыг авч үзнэ. 2 дахь асуудлын хувьд Монгол улсын засгийн газар гадаадад шилжин суурьшиж буй ажилчдын талаарх судалгааны тайланг(“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал - үр дагавар судалгааны тайлан-”Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан 2005, УБ)танилцуулж, 3 дахь асуудлын хувьд, Солонгос улсад гэрээт ажилчин гаргаж байгаа “ Монгол нюьс” компанийн ажилтан Зоригоос авсан мэдээлэлд тулгуурлан дүгнэлт хийх болно. Мөн миний бие 2 удаа Солонгос улсад очиж хийсэн судалгааны дүнг танилцуулж судалгааны ажлын гүнзгийрүүлэн авч үзнэ. Дээр дурдсан судалгааг 2005 оны 6 сарын 19-нөөс 24, 2005 оны 9 сарын 3-наас 9-ний хооронд тус тус хийсэн болно. Судалгааг Солонгос улсын Сөүл хотын Төндэмон захын Монгол таун, Солонгос дахь

(2)

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад ажилчдын төв орчим, гадаад ажилчдын дэмжих төв зэрэгт солонгос, монгол хэлээр явуулсан. Энэхүү дипломын ажилд Гадаадын ажилчин гэдэг ойлголтыг НҮБ-ын “ Гадаадад шилжин суурьшсан ажилчин, тэдний гэр бүлийг хамгаалах конвенц”-д заасны дагуу “ Тухайн хүн өөрийн харьяалалгүй гадаад улсад цалин авч ажиллаж байгаа бол гадаадын ажилчин гэнэ” гэсэн тодорхойлолтыг ашигласан билээ. 1-р бүлэг. Гадаадад ажилчин гаргаж буй Монгол улс болон хүлээн авагч улс болох Солонгосы н төрийн бодлогы н талаар Энэхүү бүлэгт гадаадад ажиллах хүч гаргаж буй Монгол улс болон ажиллах хүчийг хүлээн авч байгаа Солонгос улсын нийгмийн байдлыг дэлгэрэнгүй авч үзье. Гадаадад ажиллах хүч гаргаж буй Монгол улсын талаар Мураи “ 1989 оны Зөвлөлт Холбоот улсын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монгол улс социалист нийгмийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжжээ. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж энэхүү хуулиар хүний үндсэн эрх, улсын өмчийн хувьчлал, шилжин суурьших эрх чөлөө, эдийн засгийн чөлөөт байдал баталгаажигдсан” хэмээн өгүүлжээ1. Гэвч зах зээлийн эдийн засагт шилжих огцом өөрчлөлтийн дүнд, улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдан олон ажилчин цомхтголд орж, үйлдвэрүүд дампуурсны улмаас ажилгүйдэл газар авчээ. “ Монгол улсын ажилгүйдлын төвшин 2002 онд 30,900 байсан бол 2003 онд 33,300, 2004 онд 106,700 болтлоо өссөн2 гэсэн статистик тооцоо байна. Тэгвэл гадаадын ажилчин хүлээн авч буй Солонгос улсын талаар авч үзье. 1-р хэсэг. Гадаады н ажилчин хүлээн авч буй Солонгос улсы н өнөөгийн байдал 1-1 Гадаадад ажилчин гаргаж буй улс болон хүлээн авагч улсын талаар Газар зүйн хувьд Монгол Солонгос улс их ойрхон байрлалтай. 1 村井宗行(1999~2000)「モンゴル研究 第 18 号」P.53 Мураи (1999~2000)” Монгол судлал дугаар 18” хуудас 53 2 モンゴル時評 2005.2.22 記事 Монгол цаг үеийн мэдээ 2005.2.22-ний Нийтлэл

(3)

Тийм учраас Монголчууд олноороо Солонгост ажиллахаар явдаг юм болов уу. Солонгос улс өнөөгийн байдлаар гадаадаас ажиллах хүчин хүлээж авч буй гол орнуудын нэг болоод байгаа бөгөөд 1990 оны эхээр энэ ажиллагаа эхэлжээ. 90-ээд оныг хүртэл эсэргээр Солонгос улс гадаадад ажиллах хүч гаргаж гадаад валют олж байсан байна. Дэлхийн 2-р дайны дараах үеийг авч үзвэл, 1960 оноос 1970-аад оны дунд үе хүртэл нүүрсний уурхайн ажилчин, сувилагчдыг олноор нь Германд томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Вьетнамд цэргийн хэлбэрээр ажиллах хүч илгээж байсан түүхтэй. Түүний дараа 1970 оноос 1980 он хүртэл олон Солонгосчууд дундад азийн бүтээн байгуулалтанд оролцож байсан байна. Гадаадад ажиллах хүчин гаргаж байсан Солонгос улс гадаадаас ажиллах хүч хүлээж авдаг орон болоход нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Үүний дотроос 1988 оны Сөүлийн Олимп чухал ач холбогдолтой. 1964 оны Токиогийн Олимпоос хойш Ази тивд зохиогдсон Сөүлийн олимпийн нөлөөгөөр олон улсын тавцанд Солонгос улсын нэр хүнд ихээхэн өссөн. Дэлхий дахинаа Солонгос улсын эдийн засгийн чадавхи мэдрэгдэж эхлэн, гадаадын олон орноос ажилчин хүлээж авах нөхцөл бүрдсэн билээ. 1-2 Ажиллах хүчний хомсдол Ажилчдын гадаад руу шилжих хөдөлгөөний гол шалтгаан нь очих улсад нь ажлын орон тоо байгаа гэдэг итгэл найдвар юм. Мөнхбатын нийтлэлд “ Солонгос улсын ажлын 1 цагийн хөлс 2100 вон (1төгрөг 1 вон) бөгөөд энэ нь америк тэргүүтэй барууны орнуудтай харьцуулахад харьцангуй хямд. Жишээ нь: Германд 31.88 америк доллар, Швейцарьт 29.28 амерк доллар, Америкт 17.20 америк доллар байдаг байна” 3. Үүнээс харахад хэдийгээр ажлын хөлс хямд байдаг ч ажлын байр Солонгост элбэг байдаг болох нь харагдаж байна. Солонгос улсад 1980-аад оны дунд үеэс эдийн засгийн байдал эрс сайжирч, ажилгүйдлын төвшин 2.5%-д хүрч ажилгүйдэл үндсэндээ байхгүй болсон. Гэвч энэ байдал нь эсэргээрээ 3К зэрэг үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний хомсдлыг бий болгожээ. Үүний улмаас жижиг дунд үйлдвэрүүдийн ажиллах хүчний дутагдлыг арилгах зорилгоор гадаадаас ажиллах хүлээж авах шаардлага огцом өссөн байна. Ийнхүү гадаадын ажилчдыг хүлээж авах нөхцөл бүрдсэн гэж дүгнэж болох юм.

3 Orolmaa Munkhbat(2002)‘Mongolian migrant workers in South Korea’

(4)

2-р хэсэг. Хоёр улсы н төрийн бодлого 1-1 Монгол улсын төрийн бодлого Ардчлалаас хойш гадаад руу зорчих хөдөлгөөн чөлөөтэй болж, ажилгүйдлын төвшин нэмэгдэн, Монголын эдийн засаг уналтанд орсноос үүдэн Монголчууд гадаадад хууль бусаар ажил эрхлэх явдал бий болсон. Ийнхүү гадаадад хууль бусаар ажил эрхэлдэг Монголчуудын тоо огцом өссөнөөс шалтгаалан 2001 онд “ Ажиллах хүчийг гадаадад гаргах, гадаад улсаас ажиллах хүч, мэргэжилтэн хүлээн авах тухай” хуулийг батлан гаргажээ. Үүнтэй холбоотой гадаадад ажиллах хүч гаргахад зуучилдаг байгууллагууд олноор байгуулагджээ. 1-1-1 Зуучлах ажил үйлчилгээ 2005 оны 8 сарын 9-ний Бизнесийн Мэдээ сонинд, “Гадаадад ажиллах хүч гаргахад зуучилах тусгай зөвшөөрөл авсан 18 байгууллага байгаа бөгөөд, зөвшөөрөлгүйгээр зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа 3 байгууллага байна” хэмээн дурдсан байна4. Мөн ажилчин гаргасан улсын талаар “2001 онд хууль батлагдснаар зуучлалын тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад Монгол ажилчдыг гаргадаг 10 байгууллага японд 799 мэргэжил дээшлүүлэгч, 3 байгууллага Солонгос, Тайванд 2176 мэргэжил дээшлүүлэгч, 2 байгууллага Чехид 67 ажилчин, 1 байгууллага Унгарт 42 ажилчинг тус тус гаргажээ”5 хэмээн дурдсан байна. “Энэхүү тусгай зөвшөөрлийг авсан байгуулагууд нь: Оюун түлхүүр - 3 жилийн хугацаатай Японд шинэ технилоги эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэлт Бриж Заг Их хийморь Гэгээлэг трейд Ти энд Ди Си Ти Си Ай Мөхөт Жей эм Интернет моторс Мөн Цуки, Мемори гэдэг байгуулагууд 3-аас 6 сарын хугацаатай бүжигчин, дуучин зэрэг урлаг, уран сайхны зорилгоор зуучлал явуулдаг. Реалит Цэнтрум гэдэг байгууллага Чехэд 1 жилийн хугацаатай 4Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 5Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар

(5)

цахилгаан барааны үйлдвэрт, Хонза, Будын гэдэг 2 байгууллага нэхмэлийн үйлдвэрт ажилчин гаргадаг байна. Солонгос улсад 3 жилийн хугацаатай орчин үеийн технилоги эзэмшүүлэх зорилгоор Монгол ньюс, Зуучлах товчоо мэргэжил дээшлүүлэгч ажилчдыг гаргаж байна.” 6 Мөн “ Азийн нөхөрлөлийн холбоо, MCJ констракшин, Хэрлэн барс гэсэн 3 байгууллага тусгай зөвшөөрөлгүй гадаадад ажилчдыг зуучилж байна “7. Гадаадад ажилчдыг гаргахад зуучлалын хөлс нь “ 1 хүний 100-гаас 2500 америк доллар байдаг”8 байна гэж дурджээ. Монгол ньюсийн ажилтан Зоригоос авсан материалд Монгол ньюс компани, Монголын хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, ХАА-н Хоршоологчдын холбоо гадаадад ажилчин зуучлан гаргаж байгаа гэсэн байсан. 1.1.2 Монгол руу илгээж байгаа гадаадын валютын талаар Солонгост ажиллаж байгаа ажилчид Монгол руу их хэмжээгээр мөнгө илгээж байгаа нь гадаадад ажилчин гаргаж байгаа нэг гол шалтгаан болж байна. Мөнхбатын нийтлэлд “Солонгосын Монгол Таунаас 1 сарын хугацаанд 1 хүн дунджаар 500-гаас 600 доллар Монгол руу илгээсэн байна. 1 банкнаас 750 хүн Монгол руу мөнгө илгээж байна гэж тооцвол сард 375,000-аас 450,000 мянган доллар, 1 жилд 4,500,000-аас 5,400,000 мянган доллар болно” 9 хэмээн дурджээ. Монголын засгийн газар, зах зээлийн хувьд хязгаарлагдмал жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлснээс ажиллах хүч дутагдалтай байгаа Сөүлийн жижиг дунд үйлдвэрт ажилчин гаргах нь ядуурлыг бууруулах оновчтой арга хэмээн үзэж байна. Гадаадаас Монгол улсад валют орж ирвэл ядуурлын төвшин бууран хүн амын худалдан авах чадвар сайжирч татварын хэмжээ нэмэгдэх талтай. Энэхүү гадаадад ажиллагсдын Монгол илгээх валют нь гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлээс илүү үр дүнтэй юм. “Монголын эдийн засгийн талаар” дүгнэхэд энэхүү албан бус сектороос орж ирж буй орлогыг тооцохгүй байж болохгүй гэж бодож байна. Мөн Монголын улс төрчид 2004 оны сонгуулийн үеэр Солонгосын Сөүлд очин ухуулга сурталчилгаа хийсэн. Энэ нь Солонгост ажиллаж байгаа Монголчуудын дэмжлэгийг авч чадвал, тэдний гэр бүл, хамаатан садны саналыг авах боломжтой гэсэн сонгуулийн стратегитай холбоотой. 6Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 7Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 8Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар

9 Orolmaa Munkhbat(2002)‘Mongolian migrant workers in South Korea’

(6)

Солонгост ажиллаж байгаа 20,000 ажилчин сонгуулийн том тойрог болон Монголын улс төрд нөлөө үзүүлэхүйц хүчин болж байна. Тэдний Монгол руу илгээж байгаа валют эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байна гэж дүгнэж болох юм. Гадаад улсаас ажилчид хүлээн авч байгаа Солонгос улсын бодлогыг авч үзье. 1-2 Солонгос улсын бодлого Солонгосын гадаадын ажилчин хүлээж авдаг гол систем нь үйлдвэрлэлийн дадлага, ажиллах зөвшөөрөл юм. Дээрх 2 систем нь ямар үүрэгтэй болох талаар 2004 онд батлагдсан “ Гадаад ажилчдын талаархи хууль” –д тулгуурлан анализ хийж үзье. 1-2-1 Үйлдвэрлэлийн дадлага Ажиллах хүчний дутагдлыг арилгах зорилгоор 1991 онд үйлдвэрлэлийн дадлагын системийг баталсан. Одоогийн байдлаар Нэпал, Монгол, Мянма, Бангладеш, Вьетнам, Шриланк, Узбекстан, Иран, Индонез, Хятад, Тайланд, Пакистан, Филипэн зэрэг 14 орноос үйлдвэрлэлийн дадлага эзэмшигчдийн хүлээн авч байгаа болно. “ Энэхүү системийн гол зарчим нь Солонгос улсад ажиллах хугацаа нь 3 жил, эхний жил нь дадлагачаар, сүүлийн 2 жил нь ажилчинаар ажиллах явдал юм. Дадлагачаар ажиллах хугацаанд Хөдөлмөр стандартын хуулийн зарим нэг заалт үйлчлэх бөгөөд, ажилчнаар ажиллах хугацаанд Хөдөлмөрийн хуулийн бүх заалт үйлчлэнэ”10. Гэвч үйлдвэрийн дадлага эзэмшигч гэсэн нэрээр хөнгөн ажил хийлгэх явдал олонтой гардаг нь ажилчны хүний эрх зөрчих нөхцөл болдог. 1-2-2 Ажиллах зөвшөөрөл Үйлдвэрийн дадлагын системийн оронд 2004 онд Ажиллах зөвшөөрөл олгох систем шинээр батлагдсан. Одоогоор Филипэн, Монгол, Вьетнам, Шриланк, Индонез, Хятад, Тайланд, Казакстан зэрэг 8 улстай албан ёсоор гэрээ байгуулаад байна. Солонгосын хөдөлмөрийн албаны статистик мэдээнээс үзвэл, 2005 оны 7 сарын сүүлээр 38,000 мянган ажилчин энэхүү системийн дагуу Солонгост ажиллаж байна. Ажиллах хугацаа нь 3 жил байх бөгөөд “Албан ёсны ажилчин”-аар гэрээний дагуу ирсэн тул Солонгосын хөдөлмөрийн хуульд хамрагдана. Гадаадын ажилчид 300 хүртэлх албан ёсны ажилчинтай жижиг дунд үйлдвэр, загасны

(7)

аж ахуй, ХАА, барилга зэрэг салбаруудад хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн ажил эрхлэх боломжтой. Ажиллах зөвшөөрөл системийн дагуу Солонгост ажиллаж байгаа ажилчин үйлдвэрийн эзэнтэй жил тутам гэрээгээ шинэчлэн байгуулж “ жил хүртэлх хугацаанд ажиллана. Мөн үйлдвэрийн эзэн байгуулсан гэрээгээ зөрчих, Хөдөлмөрийн хуулийг зөрчих, үйлдвэрийн газар компани дампуурсан, үйлдвэрийн эзэн гэрээ шинэчлэн байгуулахаас татгалзсан зэрэг тохиолдлуудад үйлдвэрээ солих эрхтэй. Үйлдвэрийн газраа 3 удаа солих боломжтой бөгөөд өмнөх үйлдвэрээсээ гараад 2 сарын дотор дараагийн үйлдвэрт ажилд орохгүй бол болохгүй. Мөн ажиллаж байгаа үйлдвэрийн газартайгаа ямар нэг асуудалтай байгаа тохиолдолд эхлээд хөдөлмөрийн албаны ажил эрхлэлтийн төвд өргөдлөө гаргана. Ажил олгох зөвшөөрлийн дагуу Солонгост 3 жил ажилласан хүн өөрийн орондоо буцсаны дараа 1 жилийн хугацаанд дахин Солонгост гэрээгээр ажиллах боломжгүй байдаг. Дээр дурдсан 2 систем нь Солонгос улсад гадаадын иргэн хуулийн дагуу ажиллахад үйлчилнэ. Үйлдвэрийн дадлагажигч системийн оронд, гадаадын иргэнийг ажилчнаар хүлээж авах ажиллах зөвшөөрөл олгох тогтолцоо бүрдсэн ба, үүнтэй холбоотой 2004 оны 4 сард “ Гадаад ажилчны хөдөлмөрийн хууль” батлагджээ. Энэхүү хуулийн дагуу гадаад ажилчны эрх Солонгос ажилчны нэгэн адил хуулийн дагуу хамгаалагдах болсон байна. Тус хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн стандартын гол заалтын нэгд” гадаадын үйлдвэрийн дадлагашигч, хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэнд ч нэгэн адил хуулийн энэхүү заалт үйлчилнэ” гэсэн явдал юм11. Энэ нь 1990 оны 12 сарын 8-ны НҮБ-ын ерөнхий ассемблейгээр батлагдсан “Гадаадын бүх ажилчин тэдний гэр бүлийн эрхийг хамгаалах тухай конвенц”-ийн заалттай дүйцэхүйц ажилчны эрх мөн хууль бусаар ажиллаж байгаа ажилчны эрхийг хамгаалсан хууль гэж дүгнэж болно. Өнөөгийн байдлаар Солонгос улсад 699,000 гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 360,000 хүн гэрээт ажилчнаар, 400,000 хүн хууль бусаар ажиллаж байна. Үүнээс үзэхэд, Солонгос улсын эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа гадаадын ажилчдыг хүлээж авах засгийн газрын бодлого үйлчилж байна гэж дүгнэж болно. 11이주노동자를 위한 노동법

(8)

2-р бүлэг Гадаадад ажиллагсды н гадаадад гарахы н өмнөх амьдралы н талаар Энэхүү бүлэгт, Монгол улсаас Солонгос, Чех, Америк улсад ажиллахаар явсан ажилчдын дунд явуулсан “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан-”д үндэслэн, ямар хүмүүс гадаадад ажиллахаар явж байгаа, ямар арга замаар явсан талаар тодруулан авч үзье. Энэ судалгаанд албан ёсны гэрээт ажилчин, хууль бусаар ажиллаж байгаа ажилчин аль аль нь хамрагдсан байна. Судалгаанд Солонгос улсын Сөүл, Инчён, Сүвон, Пусан зэрэг хотуудад ажилладаг 393 хүн, Чехийн Праг, Хавүржов зэрэг хотуудад ажилладаг 200 хүн, Амеркийн Денвер, Санпранциско, Лос-Анжелос хотуудад ажилладаг 102 хүн тус тус хамрагджээ. 1-р хэсэг. Гадаадад ажиллагсды н талаар 1.1 Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс График 1,2,3-т Солонгос, Чех, Америк улсад оршин суугч ажилчдын нас, хүйсийг үзүүлжээ. Зүүн тал нь эрэгтэй, баруун тал нь эмэгтэйчүүдийн насны хувийг илэрхийлж байна. График 1. Солонгос улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ (хуудас.16)-гаас авав.

(9)

График 2. Чех улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ (хуудас.16)-гаас авав. График 3. Америк улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ (хуудас.16)-гаас авав. График 1,2,3-аас харахад гадаадад ажиллаж байгаа монгол ажилчдын ихэнх нь 20-30 насны ажиллах насны залуучууд болох нь тодорхой болсон. Хүйсийн хувьд, Чех улсад 25-29 насны эмэгтэйчүүд хамгийн олноороо ажиллаж байна. Харин Америкт энэ насны эрэгтэйчүүд

(10)

олон болох нь харагдаж байна. Мөн хоёр улстай харьцуулж үзвэл Солонгост 40-44 насны эрэгтэйчүүд хамгийн олноороо ажилладаг онцлогтой байна. 1-2 Боловсролын төвшин Хүснэгт 1-д гадаадад ажиллагсдын боловсролын түвшинг харуулав. Хүснэгт 1. Боловсролын түвшин хувиар Солонгос Чех Америк Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Бага сургууль 2.8 2.8 2.8 0.0 1.5 1.0 1.5 5.7 2.9 Дунд сургуулиас гарсан 12.7 8.3 10.7 5.7 2.3 3.5 4.5 0.0 2.9 Дунд сургууль төгссөн 27.2 21.7 24.7 48.6 46.2 47.0 34.3 22.9 30.5 ТМС, тусгай сургууль төгссөн 11.8 13.3 12.5 20.0 23.1 22.0 7.5 2.9 5.9 Их сургуулиас гарсан/ төгссөн 45.5 53.9 49.4 25.7 26.9 26.5 52.2 68.5 57.8 (Нийгмийн хамгаалал,Хөдөлмөрийн яам,Монголын Хүн ам,Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан(2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 1, гадаадад ажиллаж байгаа монголчуудын боловсролын түвшинг харьцуулж үзэхэд, их сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд Америкт хамгийн их 68.5% байгаа нь тодорхой болсон. Үүний дараа Солонгост ажиллаж байгаа эмэгтэйчүүд 53.9%, америкт ажиллаж байгаа эрэгтэйчүүд 52.2%, солонгост ажиллаж байгаа эрэгтэйчүүд 45.5% нь дээд болоьсролтой байна. Үүнээс харахад дээд боловсрол эзэмшсэн ажиллагсад харьцангуй өндөр хувийг эзэлж байна. Чехэд ажилладаг дээд боловсролтой Монголчууд дээрх хоёр улстай харьцуулахад харьцангуй бага 26.5% байна. Гадаадад ажиллаж байгаа Монголчууд эх орондоо

(11)

өндөр боловсрол эзэмшсэн ч мэргэжлийн ажилдаа оролгүй гадаадад ажиллахаар явж байгаа нь тус улсын хөдөлмөрийн зах зээл хүндрэлтэй олон асуудалтай байгааг харуулж байна. 1.3 Гэрлэлтийн байдал Хүснэгт 2-т гадаадад ажиллагсдын гэрлэлтийн байдлыг харуулав. Хүснэгт 2. Гэрлэтийн талаар хувиар Солонгос Чех Америк Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Гэрлээгүй 36.6 32.2 34.6 35.7 43.1 40.5 38.8 22.9 33.3 Гэрлэсэн 53.5 55.0 54.2 52.9 36.1 42.0 31.3 25.7 29.4 Хамтран амьдардаг 4.2 5.0 4.6 8.6 10.0 9.5 11.9 20.0 14.7 Салсан/ тусдаа амьдарч байгаа/ бэлэвсэн 5.6 7.8 6.6 2.9 10.8 8.0 17.9 31.4 22.6 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 Тоогоор 213 180 393 70 130 200 57 35 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 2-оос харахад Солонгост ажилладаг Монголчуудын гэрлэлтийн байдал 54.2% буюу хамгийн өндөр байна. Гэхдээ хамтран амьдарч байгаа хувь 4.6%-тай байгаа нь ихэнхдээ ганцаараа ажиллахаар ирдэг болох нь тодорхой харуулж байна. Намайг Сөүлд судалгаа хийж байхад Монголд гэр бүлээ орхиод Солонгост ажиллахаар ирсэн хүн олон тааралдаж байсан. Ганцаараа гэр бүлээсээ хол ажиллахаар ирсэн хүмүүс өдөр бүр утсаар ярьдаг гэж хэлж байсан. Монгол Таунд олон улсын ярианы карт зардаг дэлгүүрүүд олон байсан нь үүнтэй холбоотой болов уу. 2-р хэсэг. Виз, гадаадад гарсан зорилго 1.1 Гадаадад гарах үеийнболон одоогийн визний төрөл Хүснэгт 3-т, гадаадад ажиллагсдын гадаадад гарах үеийн болон, одоогийн визний төрлийг харьцуулан нэгтгэв.

(12)

Хүснэгт 3. Гадаадад гарах үеийнвизний төрөл, одоогийн визний төрөл Солонгос Чех Америк Тоо Хувь(%) Тоо Хувь(%) Тоо Хувь(%) Гадаадад гарах үеийн виз Албан 68 17.3 1 0.5 1 1.0 Аялалын 225 57.3 45 22.5 35 34.3 Оюутны 30 7.6 17 8.5 61 59.8 Зуучлуулж 51 13.0 136 68.0 3 2.9 Визгүй 8 2.0 0 0.0 0 0.0 Бусад 11 2.8 1 0.5 2 2.0 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 Одоогийн виз Албан 14 3.6 1 0.5 0 0.0 Аялалын 30 7.6 1 0.5 2 2.0 Оюутны 23 5.8 7 3.5 18 17.6 Зуучлуулж 128 32.6 168 84.0 3 2.9 Хугацаа дууссан 174 44.3 12 6.0 70 68.6 Хугацаа сунгуулахаар өргөдөл өгсөн 18 4.6 1 0.5 9 8.8 Байнгын оршин суугч 2 0.5 5 2.5 0 0.0 Цагаач 0 0.0 2 1.0 0 0.0 Бусад 4 1.0 3 1.5 0 0.0 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах үед аялал жуулчлалын визтэй байсан хүмүүс Солонгост хамгийн их 57.3% байсан. Одоо Солонгост визний хугацаа хэтэрсэн хүмүүс 44.3% байгаа нь, аялалын визээр орж ирээд хууль бусаар ажилладаг Монголчууд их байдгийн илрэл гэж хэлж болно. Тэгвэл Чехэд ажиллагсадын 68% нь ажлын зуучлалаар явдаг бөгөөд одоо ч визний төрөл нь өөрчлөгдөөгүй байна. Харин Америкийн хувьд, оюутны визээр 59.8% нь явдаг болох нь тодорхой болсон бөгөөд энэ нь тухайн төрлийн визний хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Одоогийн байдлаар Америкт оршин суугчдын 68.6% нь визний хугацаа дууссан байдалтай байна. Амеркид Солонгосын нэгэн адил оюутны визээр нэвтэрч ороод, хугацаа хэтрүүлэн ажиллаж байгаа хүмүүс олон байдаг байна. .

(13)

1.2 Визгаргуулах үеийн зуучлалын хөлс Хүснэгт 4-т виз гаргуулах үедээ зуучлагчид төлсөн төлбөрийн хэмжээг харуулав. Хүснэгт 4. Визгаргуулах үеийн зуучлалын хөлс Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合(%) 1000US$бага 40 10.2 91 45.5 0 0.0 1000-1999 41 10.4 3 1.5 0 0.0 2000-2999 61 15.5 0 0.0 7 6.9 3000-3999 65 16.5 0 0.0 6 5.9 4000-4999 42 10.7 0 0.0 6 5.9 5000US$ дээш 25 6.4 0 0.0 16 15.7 Хариулаагүй 5 1.3 1 0.5 0 0.0 Төлөөгүй 114 29.0 105 52.5 67 65.7 Дундаж үйлчилгээний хөлс 2703.8 492.0 4114.3 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Солонгост гарахдаа аялал жуулчлалын визтэй байсан хүмүүс 57.8% байгаа нь энэ төрлийн виз өндөр үнээр худалдаалагддаг болохыг харуулж байна. Дундаж зуучлалын хөлс хамгийн хямд Америкт оюутны визээр гарсан хүмүүс 59.8%-тай байгаа нь энэ төрлийн визийг хууль бусаар худалдаалах явдал хэцүү байдагтай холбоотой гэж үзэж болно. Харин албан ёсны гэрээт ажилчин гаргадаг Чехэд зуучлалын хөлс бараг төлдөггүй, төлсөн ч төлбөрийн хэмжээ маш бага байсан. Монгол найзын маань ярианаас үзэхэд, Монголчуудын дундаж цалин 50-100 ам$байдаг байна. Үүнээс үзэхэд, визний үнэ асар өндөр болох нь харагдаж байна. Мөнхбатын нийтлэлд, өөрийн байраа зарсан хүмүүс байдаг тухай өгүүлээд, мөн их хэмжээний зээл авч гадаадад гараад зээлээ төлөхийн тулд ажиллаж байгаа хүний талаар ч бас дурджээ. 1.3 Гадаадад гарч байгаа зорилго

(14)

Хүснэгт 5-д гадаадад ажиллагсдын зорилгын талаар үзүүлэв. Хүснэгт 5 Гадаадад гарч байгаа зорилго Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合 (%) Албан ажлаар 8 2.0 1 0.5 0 0.0 Бизнес 49 12.5 1 0.5 4 3.9 Шэрээт ажилчин 102 25.9 97 48.5 1 1.0 Ажилд орохоор 202 51.4 52 26.0 71 69.6 Судалгаа, боловсрол 55 14.0 34 17.0 40 39.2 Гадаад худалдаа 13 3.3 2 1.0 6 5.9 Аялал жуулчлал 27 6.9 30 15.0 1 1.0 Эмчилгээ, эмнэлгийн шинжилгээ хийлгэхээр 13 3.3 0 0.0 2 2.0 Хамаатан садан найз нөхдөө түшиглэн 28 32.6 2 1.0 14 13.7 Гэрлэлт, Салалт 7 1.8 0 0.0 2 2.0 Гэр бүлээ дагаж 36 9.2 13 6.5 25 24.5 Бусад 8 2.0 6 3.0 0 0.0 Тоо 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 5-аас харахад, Солонгос улсад нийт судалгаанд оролцогсдын 51.4% нь ажилд орохын тулд очсон байна. Гэхдээ энэ тохиолдолд гэрээт ажилчдын нэгэн адил ажлын байр баталгаатай байдаггүй ч, хүмүүс очоод ямар ч байсан болно явцгаадаг болох нь ажиглагдаж байна. Мөн бусад 2 улстай харьцуулахад Солонгост бизнесийн зорилгоор очдог хүмүүсийн тоо ч их байгаа нь бас нэг онцлог тал юм. Мөн Америкт ажиллахаар явдаг хүмүүс их байгаагаас гадна 2-р хэсэгт өгүүлсэнчлэн суралцахаар явдаг хүмүүс их байдаг болох нь тодорхой харагдаж байна. 1.4 Гадаадад гарсан гол шалтгаан

(15)

Хүснэгт 6-д гадаадад гарсан гол шалтгаануудыг үзүүлэв. Хүснэгт 6. Гадаадад гарсан гол шалтгаан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合(%) Хувь хүн ・ гэр бүл 154 39.2 146 73.0 79 77.5 Эдийн засаг 332 84.5 118 59.0 60 58.8 Засгийн газар 6 1.5 0 0.0 2 2.0 Шашин・ Уламжлал 7 1.8 0 0.0 1 1.0 Гадаад орчин / цаг агаар 10 2.5 0 0.0 0 0.0 Мэргэжил 23 5.8 9 4.5 28 27.4 Бусад 11 2.7 0 0.0 8 7.8 Нийт 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах гол шалтгаануудын хувьд, Чех Америкт гарсан хүмүүс гэр бүлээ татах явдал их байдаг байна. Харин Солонгост эдийн засгийн шалтгаанаар гардаг хүмүүс 84.5% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь мөнгө олох зорилгоор Солонгос явдаг болохыг харуулж байна. Сүүлийн үед Солонгосоос буцаж ирсэн хүмүүс ”оршин суухаар бол Чехэд, мөнгө олох бол Солонгост” гэдэг үг дэлгэрчээ. 1.5 Гадаадад гарах талаарх анхны мэдээллийг хаанаас авсан Хүснэгт 7-д гадаадад ажилллаж байгаа Монголчуудын гадаадад гарах талаархи анхны мэдээлэлийг хэрхэн яаж авсныг үзүүлэв. Хүснэгт 7. Гадаадад гарах талаарх анхны мэдээллийг хаанаас авсан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Хэвлэл (Сонин・сэтгүүл) 89 22.6 15 7.5 34 33.3 Телевиз, Драм, Интернет 54 13.7 45 22.5 20 19.6 Эхэлж гадаадад гарсан гэр 97 24.7 46 23.0 15 14.7

(16)

бүлийн хүмүүсээс Хамаатан садан гэр бүл нь явахыг зөвлөсөн 171 43.5 21 10.5 59 57.8 Өмнө нь гадаадад гарсан хүмүүсээс 55 14.0 34 17.0 35 34.3 Засгийн газрын зарлал 9 2.0 16 8.0 14 13.7 Зуучлалын байгууллагын сурталчилгаа 57 14.5 33 16.5 4 3.9 Гадаад найзуудаасаа 15 3.8 4 2.0 1 1.0 Гадаад явдлын яам 8 2.0 3 1.5 1 1.0 Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас 0 0.0 2 1.0 0 0.0 Найз нөхөд 0 0.0 18 4.0 4 3.9 Бусад 11 2.8 1 1.0 0 0.0 Нийт 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах талаархи мэдээллийг янз бүрийн аргаар олдог болох нь харагдаж байна. Үүнээс Солонгост гарахыг гэр бүл, хамаатан садан нь зөвлөсөн нь 43.5% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Үүний дараа өмнө нь гадаад явж ирсэн гэр бүлийнхнээсээ мэдээлэл авсан гэж 24.7% нь хариулжээ. Ердийн үед гэр бүлийн дунд гадаадад гарах талаархи яриа их өрнөдөг болох нь тодорхой байна. Мөн Амеркийн хувьд гэр бүл нь зөвлөсөн гэж 57.8%, өмнө нь явж ирсэн хүмүүс зөвлөсөн гэж 34.3% нь хариулсан байна. Олон төрлийн аргаар мэдээлэл олох боломжтой өнөө үед хүмүүс ихэвчлэн өөр хоорондоо мэдээлэл солилцдог болох нь тодорхой болсон. Нэгтгэн дүгнэхэд, дээр дурдсан 3 улсад ажиллаж байгаа ажилчдын хувьд өөр хоорондоо нэлээд ялгаатай байна. Солонгост гарсан хүмүүс насны хувьд харилцан адилгүй, өндөр боловсрол эзэмшсэн байна. Хүмүүсийн нас харилцан адилгүй байгаатай холбоотой гэрлэлтийн хувь өндөр байна. Иймд гэр бүл, үр хүүхдээ орхин гадаадад ажиллах тохиолдол их байдаг байна. Мөн Чех улсын хувьд ихэнх тохиолдолд албан ёсны гэрээгээр ажиллахаар явдаг тул гэр бүлээ дагуулж явах боломжтой байдаг байна. Америк улсад ихэвчлэн суралцахаар явдаг тул насны хувьд харицангуй залуу байдаг бөгөөд өндөр боловсролтой хүмүүс байдаг болох нь тодорхой болсон.

(17)

3-р бүлэг Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн амьдралы н нөхцөл байдал, ажил хөдөлмөрийн талаар Энэхүү бүлэгт Молгол ажилчдын гадаадад гарсны дараах ажлын орчин, нөхцөл байдал, амьдралын талаар 2-р бүлэгтэй нэгэн адил “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”-д тулгуурлан авч үзье. Энэхүү бүлгийн 2-р хэсэгт Солонгост ажиллаж байгаа ажилчдын олноороо цуглардаг газрын талаар Сөүл хотод өөрийн биеэр хийсэн судалгаанд үндсэнлэн танилцуулна. 1-р хэсэг. Ажиллах орчин Монгол ажилчид гадаадад ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болох, ажлын орчин нөхцөл байдал ямар болох талаар хүснэгтэнд тулгуурлан харьцуулж үзье. 1.1 Гадаадад амьдрахад тохиолдож буй асуудлууд, бэрхшээл Хүснэгт 9-д гадаадад ажиллаж байгаа ажилчдад тохиолдож байгаа гол гол асуудлуудыг нэгтгэн харуулав. Хүснэгт 9. Гадаадад амьдрахад тохиолдож буй асуудлууд, бэрхшээл Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Ажилд орох 126 32.1 45 22.5 44 43.1 Хэлний мэдлэг 156 39.7 109 54.5 49 48.0 Байр орон сууц 32 8.1 22 11.0 2 2.0 Эрүүл мэнд 68 17.3 12 6.0 5 4.9 Эдийн засаг 72 18.3 40 20.0 51 50.0 Баримт бичиг, виз 134 34.1 40 20.0 49 48.0 Сэтгэл санаа 11 2.8 2 1.0 24 23.5 Гэр бүл эх нутгаа санах 61 15.5 44 22.0 13 12.7 Өөрийгөө илэрхийлэх , хүмүүсийн харьцаа 10 2.5 5 2.5 0 0.0 Ажил 7 1.8 4 2.0 0 0.0 Гадаад хүмүүст хамааралтай хууль 4 1.0 4 2.0 15 14.7 Амьдрах орчин, амьдралын хэв маяг 30 7.6 11 5.5 8 7.8 Амьдрах орчин, гадуурхах 18 4.6 10 5.0 6 5.9 Мэдэхгүй 36 9.2 4 2.0 0 0.0

(18)

Ямар нэг асуудалгүй 42 10.7 12 6.0 0 0.0 Судалгаанд хамрагдсан 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Солонгост ажиллаж байгаа Монголчуудын 39.7% нь хэл мэдэхгүй, 34.1% нь баримт бичиг, визны асуудалтай, 32.1% нь ажил олоход хүндрэлтэй хэцүү байдаг гэж хариулжээ. Мөн эрүүл мэндийн хувьд асуудалтай гэж 17.3% нь хариулсан ба энэ нь нөгөө 2 улстай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байна. Чехэд ажилладаг хүмүүсийн хувьд 54.5% нь хэлний хувьд асуудалтай байдаг гэж хариулжээ. Амеркийн хувьд 50.0% нь эдийн засгийн асуудалтай, 48% нь хэл, баримт бичиг, визний асуудалтай, 43.1% нь ажилд ороход хүндрэлтэй байдаг гэж хариулсан байна. Солонгос, Чех, Америк 3 улсын аль ч улсад хэлний асуудал их байдаг байна. Гадаадад амьдрахад тухайн орны хэлийг мэдэхгүй байх нь ихээхэн хүндрэлтэй байдаг ажээ. Мөн гадаадад ажиллах зорилгоор гарсан хүмүүс хэл мэдэхгүй байх нь ажилд ороход хүндрэл учруулдаг байна. 1.2 Ажлын төрөл Хүснэгт 10-д ажлын төрлийг үзүүлэв. Хүснэгт 10. Ажлын төрөл Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Ажилд орсон 379 96.4 185 92.5 89 87.3 ХАА 21 5.3 0 0.0 0 0.0 Үйлдвэр 233 59.3 147 73.5 10 9.8 Нүүрсний уурхай 5 1.3 0 0.0 0 0.0 Барилга 48 12.2 0 0.0 4 3.9 Судалгаа, эрдэм шинжилгээ, соёл 6 1.5 6 3.0 4 3.9 Спорт 1 0.2 3 1.5 0 0.0 Тээвэр 12 3.0 1 0.5 4 3.9 Гадаад худалдаа 16 4.1 16 8.0 11 10.8 Үйлчилгээ 35 8.9 10 5.0 55 53.9 Бусад 2 0.4 2 1.0 1 1.0

(19)

Ажил хийгээгүй 14 3.6 15 7.5 13 12.7 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Ажлын төрлийн хувьд, хүснэгт 10-т үзүүлсэнчлэн Солонгост үйлдвэрт ажилладаг гэж судалгаанд оролцогчдын 59.3%, барилга дээр ажилладаг гэж 12.2% нь хариулжээ. Чех улсад ажиллагсдын 73.5% нь үйлдвэрт ажилладаг бөгөөд энэ үзүүлэлт хамгийн өндөр нь байв. Харин дээрх 2 улстай харьцуулахад Америкт ажиллагсдын 53.9% нь үйлчилгээний салбарын ажилд орсон байна. Солонгос, Чех улсад өндөр хувийг эзэлж байсан үйлдвэрийн ажилд 9.8% нь орсон байна. 2-р бүлэгт визний төрлийн талаар дэлгэрэнгүй авч үзсэнчлэн, Солонгост албан ёсны гэрээт ажилчдаас хууль бусаар ажиллагсад их байдаг бөгөөд эдгээр хүмүүс хүний нүднээс далд үйлдвэрийн газруудад ажилладаг ажээ. Хүснэгт 3-т үзүүлсэнчлэн Чехэд ажиллахаар очсон хүмүүс албан ёсны гэрээт ажилчнаар үйлдвэрт ажилладаг болох нь тодорхой болсон. 1.3 Дундаж ажлын цаг Хүснэгт 11-т гадаадад ажиллагсдын дундаж ажлын цагийг дэлгэрэнгүй авч үзье. Хүснэгт 11. Дундаж ажлын цаг Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Өдрийн дундаж ажлы н цаг 8 цагаас доош 33 8.7 12 6.5 14 15.7 8-10 цаг 127 33.5 113 61.1 47 52.8 10-12 цаг 154 40.6 55 29.7 16 18.0 12 цагаас илүү 65 17.1 5 2.7 12 13.5 Долоо хоногийн ажлы н дундаж цаг 20цагаас доош 52 13.7 4 2.2 7 7.9 20-40 цаг 95 25.1 40 21.6 55 61.8 40 цагаас илүү 232 61.2 141 76.2 27 30.3 Нийт 379 100.0 185 100.0 89 100.0

(20)

(Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) 1 өдөрт дунджаар хэдэн цаг ажилладаг талаар улс тус бүрээр нь авч үзье. Ихэвчлэн 8-10 цаг ажилладаг гэж Чехэд ажиллагсдын 61.1% нь, Америкт ажиллагсдын 52.8% нь хариулсан байна. Харин Солонгост ихэнхдээ 10-12 цаг ажилладаг ба бусад 2 улстай харьцуулахад ажлын цаг урт болох нь тодорхой болсон. 1 долоо хоногт дунджаар хэдэн цаг ажиллаж байгааг авч үзье. Солонгост ажиллагсдын 61.2% нь, Чехэд ажиллагсдын 76.2% нь 40 цагаас илүү ажилладаг гэж хариулжээ. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Америкт ажиллагсдын 61.8% нь долоо хоногт 20-40 цаг ажилладаг ажээ. Солонгост хууль бусаар ажиллагсад олон байдаг ба тэдний ажлын нөхцөл байдал их хүнд байдаг нь тодорхой. Чехэд албан ёсны гэрээгээр ажиллагсад ихэнх хувийг эзэлдэг тул тэдний ажлын нөхцөл байдаг харьцангуй сайн стандартын дагуу байдаг гэж үзэж болно. Амеркийн хувьд ажиллахаар мөн суралцахаар явдаг тул ажлын цаг нь бусад 2 улстай харьцуулахад харьцангуй богино байна. 1.4 Сарын дундаж ажлын хөлс Хүснэгт 12-т 1 сарын ажлын дундаж хөлсийг нэгтгэн үзүүлэв. Хүснэгт 12. Сарын дундаж ажлын хөлс Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) 250US$оос бага 0 0 46 24.9 0 0.0 250-500 12 3.2 120 64.9 0 0.0 500-750 111 29.3 9 4.9 4 4.5 750-1000 139 36.7 4 2.2 3 3.4 1000US$ дээш 100 26.4 4 2.2 82 92.1 Хариулаагүй 17 4.5 2 1.1 0 0.0

Дундаж цалин 1238.5US$ 418.5US$ 2037.6US$

合計 379 100.0 185 100.0 89 100.0

(Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.)

(21)

Хүснэгт 12-т гадаадад ажиллагсдын 1 сарын ажлын хөлсийг улс тус бүрээр үзүүлэв. Солонгост ажиллагсдын 36.7% нь сарын хөлс 750-1000 ам.дол, 29.3% нь 500-750 ам дол байдаг гэж хариулсан бол Чехэд ажиллагсдын 64.9% нь 250-500 ам.дол, 24.9% нь 250 ам.доллараас бага байдаг гэжээ. Харин Америкт ажиллагсдын 92.1% нь сарын ажлын хөлс 1000 ам.доллараас их байдаг гэж хариулжээ. Үүнээс үзэхэд, Чехэд ажиллагсдын 1 сарын хөлс хамгийн байга байна. Энэ нь Чехэд ихэнх тохиолдолд албан ёсны гэрээт ажилчид үйлдвэрт ажилладагтай холбоотой. Сөүлд уулзаж ярилцсан Монгол гэр бүлийн сарын ажлын хөлс 2000 ам.дол байсан. 1.5 Ажлын нөхцөл байдал Хүснэгт 14-т гадаадад ажиллагсдын ажлын нөхцөл байдалын талаар үзүүлэв. Хүснэгт 14. Ажлын нөхцөл байдал Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Муу, ажлын нөхцөл байдал маш муу Амралтын өдөр байхгүй 47 12.4 17 9.2 3 3.4 Илүү цаг ажилласны хөлс төлдөггүй 62 16.4 4 2.2 0 0.0 Цалин бага 47 12.4 16 8.6 5 5.6 Цалин буух өдрөө буудаггүй 58 15.3 4 2.2 0 0.0 Нийгмийн даатгалд хамрагдаагүй 71 18.7 5 2.7 0 0.0 Аюултай хөдөлмөр хамгаалал муу 67 17.7 2 1.1 6 6.7 Техник хэрэгсэл хуучин 32 8.4 0 0.0 0 0.0 Бие эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэхүйц 43 11.3 36 19.5 0 0.0 Бохир заваан 59 15.6 12 6.5 4 4.5 Их хүйтэн 46 12.1 4 2.2 4 4.5 Их халуун 40 10.5 4 2.2 5 5.6 Дуу чимээ ихтэй 75 19.8 6 3.2 0 0.0 Агааржуулагчгүй 53 14.0 12 6.5 1 1.1 Биелүүлэхэд хэцүү нормтай 2 0.5 2 1.1 0 0.0

(22)

Бусад 3 0.8 0 0.0 0 0.0 Ажиллах нөхцөл сайн, маш сайн 175 46.2 139 75.1 81 91.0 Судалгаанд хамрагдсан 379 185 89 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Чех, Америкт ажилладаг хүмүүс ажлын орчин, нөхцөл байдлаа сайн эсвэл маш сайн гэж хариулсан байхад Солонгост ажилладаг хүмүүсийн 46.2% нь л ажлын нөхцөл сайн гэж хариулсан байна. Ажлын орчин нөхцөл байдлаа муу гэж хариулсан хүмүүсийн хариулт олон янз байсан ба үүнээс 19.8% нь их дуу чимээтэй, 18.7% нь нийгмийн даатгалд хамрагддаггүй, 17.7% нь аюултай, хөдөлмөр хамгаалал муу ажлын нөхцөл хүнд гэж хариулжээ. Үүнээс харахад 2 улстай харьцуулахад Солонгост ажиллагсдын ажлын нөхцөл их хүнд болох нь харагдаж байна. 1.6 Ажлаа сольсон шалтгаан Хүснэгт 15-т гадаадад ажиллагсадын ажлаа сольсон шалтгааныг үзүүлэв. Хүснэгт 15. Ажлаа сольсон шалтгаан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Цалин багатай 153 40.4 46 24.9 32 35.9 Бие, эрүүл мэндэд хортой 92 24.3 5 2.7 2 2.2 Аюултай хөдөлмөр хамгаалал муу 52 13.7 0 0.0 0 0.0 Ажлын гэрээгүй 59 15.6 5 2.7 2 2.2 Ажлын зөвшөөрөлгүй 39 10.3 2 1.1 8 9.0 Визний хугацаа дууссан 107 28.2 9 4.8 6 6.8 Ажлаасаа халагдсан 37 9.8 5 2.7 19 21.3 Гэрээс хол зайтай 24 6.3 3 1.6 4 4.5 Ажиллах цаг багатай 5 1.3 0 0.0 15 16.8 Дарга нар нь дарамталдаг 15 4.0 1 0.5 7 7.9

(23)

Цалингаа хугацаанд нь авч чаддагүй 0 0.0 2 1.1 0 0.0 Ажлын газар дампуурсан 1 0.3 4 2.2 0 0.0 Бусад 5 1.3 2 1.0 2 2.2 Солиогүй 74 19.5 105 56.8 32 35.9 Судалгаанд хамрагдсан 393 185 89 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005),“Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан”,УБ-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 15-аас харахад, Солонгост ажиллагсдын 40.4% нь цалин багатайгаас, 28.2% нь визний хугацаа дууссанаас, 24.3% нь бие эрүүл мэндэд хортой тул ажлаа солих болсон гэж хариулжээ. Чехэд ажиллагсдын 56.8% нь ажлаа солиогүй гэж хариулсан бөгөөд 24.9% нь цалин багатай тул ажлаа солижээ. Мөн Америкт ажиллагсдын 35.9% нь цалин багатайн улмаас ажлаа солих болжээ. Солонгост ажиллагсдын хувьд, ажлын нөхцөл байдал хүнд, урт цагаар ажиллаж цалин авдаг байна. Харин Чехэд ажиллагсад голдуу гэрээгээр ажилладаг тул ажлын цагтай харьцуулахад цалин нь бага байдаг ажээ. Гэхдээ ажиллах нөхцөл сайтай байдаг тул сэтгэл өндөр байдаг байна. Америкт ажилладаг хүмүүс ихэнх тохиолдолд суралцах зорилгоор ирсэн байдаг ажлын цаг 2 улстай харьцуулахад богино байна. Мөн цалингийн хувьд ч нэлээд өндөр байдаг болох нь тодорхой болсон. 2-р хэсэгт Солонгост ажилладаг Монголчуудын талаар дэлгэрэнгүй авч үзье. 2-р хэсэг. Солонгост ажилладаг Монголчууды н цуглардаг газрууд 1.1 Монгол Таун Солонгост ажилладаг Монголчуудын хувьд ажиллах орчноос гадна олон зүйл чухал нөлөөтэй байдаг байна. Солонгос ялангуяа Сөүлийн ойролцоо амьдардаг Монголчуудын амьдралд Тоодаймон захын ойролцоо байдаг Монгол Таун чухал нөлөөтэй байдаг байна. Монгол Таунд хуучин Монгол Таун, Шинэ Монгол Таун гэдэг 2 байрилга байдаг. Эдгээр барилгуудад банк, дэлгүүр, олон улсын ярианы карт худалддаг дэлгүүр, ресторан, гоо сайхан, үсчний газар зэрэг 60-70 байгууллаг үйл ажиллагаа

(24)

явуулдаг. Гадаадад ажилладаг Монголчуудад хэрэгтэй бүх зүйл байсан. Монгол Таун байгуулагдсан талаар олон янзын яриа байдөг бөгөөд Солонгосын хамгийн том зах болох Тоодаймон захаас бараа зөөдөг Монголчууд нээсэн гэж яригддаг. Үйлчлүүлэгч олонтой үед өдөрт 1600 гаруй хүн Монгол руу ачаа илгээхээр ирдэг гэж Монголоос хүнсний зүйл импортолдог Солонгос компанийн захирал яриж байсан. Монгол Таун нь Солонгост ажиллагсдын хэрэгцээтэй зүйлээ авах, Монгол руу мөнгө гуйвуулах, ажилд зуучлах талаарх мэдээлэл солилцдог нэн чухал шаардлагатай газар болох нь тодорхой харагдаж байсан. 1.2 Кристийн сүмийн ач холбогдол Монгол ажилчид олноор цугладаг Монгол Таунаас гадна Солонгосын сүмүүд тэдний амьдралд чухал нөлөөтэй ажээ. Би Шинэ Дрим кристийн сүмд очиж судалгаа хийсэн. Солонгосын Кристийн сүмүүд шашин дэлгэрүүлэх зорилгоор Монгол ажилчдад туслах ажиллагаа явуулдаг. Солонгос хэлээр яриж чадахгүйгээсээ, хууль бусаар ажиллаж байгаагаас эзнээсээ цалингаа авч чадахгүй тохиолдолд, мөн ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар тэдний өмнөөс эзэдтэй нь холбоо тогтоож шаардлага тавьдаг байна. Бүтэн сайн өдрийн мөргөлийн үеэр үнэгүй хоол тарааж, солонгос хэл заадаг ажээ. Кристийн шашинд итгэдэг гэхээсээ илүү, Солонгост ирээд олон янзын асуудалтай тулгарч хэцүү байдалд ороод байгаа Монголчууд сүмд ирж тэтгэлэг аван сэтгэл санааны хувьд тайвширдаг болох нь харагдаж байсан. Ийм ч утгаараа сүм тэдний хувьд чухал ач холбогдолтой газрын нэг юм. 2.3 Солонгос дахь төрийн бус байгууллагуудын ач холбогдол 1. Отгоны ТББ Солонгост Монголчууд ажиллахаар, суралцахаар, мөн гэрлэхээр олон янзын шалтгаанаар ирдэг. Үүний дотроос жилээс жилд нэмэгдэж байгаа Монгол ажилчдын хүний эрхийн асуудал, ажиллах нөхцөл байдлын талаар үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ыг танилцуулъя. Энэ байгууллага Шинэ Монгол Таунд байрладаг. Солонгост суралцахаар ирсэн Монгол оюутнууд байгуулсан байгууллага бөгөөд Солонгосын засгийн газар, Монголын засгийн газарт Солонгост ажиллаж байгаа Монгол ажилчдын талаар мэдээлж, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар үйл ажиллагаагаа явуулдаг.

参照

関連したドキュメント

All three problems (1*, 2*.1 2*.2) are open; there are conjectures which would provide complete answers to these problems and some partial results supporting these conjectures

26‑1 ・ 2‑162 (香法 2 0 0

23-1•2-lll

1 to 2 pints * After applying, plant soybean seed as deep as practical or at least 1-1/2 to 2 inches deep. Seed furrow must be completely closed or severe crop injury will result.

西山層支持の施設 1.耐震重要施設 2.重大事故等対処施設 1-1.原子炉建屋(主排気筒含む) 2-1.廃棄物処理建屋.

1-2.タービン建屋 2-2.3号炉原子炉建屋内緊急時対策所 1-3.コントロール建屋 2-3.格納容器圧力逃がし装置

画像 ノッチ ノッチ間隔 推定値 1 1〜2 約15cm. 1〜2 約15cm 2〜3 約15cm

1Q 2Q 3Q 4Q 1Q 2Q 3Q 1 2