Токио хотын цагдаагийн газар
Токиогийн Цагаачлалын алба
Токио хот
Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв
Хамтын ажиллагаа モンゴル語版Японд гэмт хэрэгт холбогдолгүй,
аюулгүй амар тайван
амьдрахын төлөө.
Гадаадын
оршин суугчдад
зориулсан заавар
Гадаадын оршин суугчдад
зориулсан заавар
Энэ заавар нь Токиогийн хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төвийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн вэб хуудаснаас үнэгүй татаж болно. http://www.seisyounen-chian.metro.tokyo.jp/chian/ Хэвлэсэн: Токио хот Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв 163-8001 Токио Шинжүкү дүүрэг, Ниши Шинжүкү 2-8-1 ☎ 03-5388-2279 Токио хот Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв Гадаадын оршин суугчдад зориулсан заавар ХайлтТокио хот
Энэ зааврыг
хэд хэдэн орны хэлээр
хөрвүүлсэн болно!
印刷物登録番号 ( 27 ) 13Японы дүрэм, дэг журам
P1-P4
Анхаарвал зохих Японы хууль
P5-P7
Дугуй унахад анхаарах зүйлс
P8-P10
Цагийн ажил хийхэд анхаарах зүйл
P11-P16
Оршин суугчийн үнэмлэхийн тухай
P17-P19
Дунд болон урт хугацааны оршин
суугчийн мэдэгдэх үүрэг
P20-P23
Ямар нэг асуудал гарвал холбогдох
хаяг
P24
Хогоо хогийн саванд хаяна уу.
Хог хаях дүрмийг чанд мөрдөнө үү.
Хогоо зам дээр хаялгүй, хогийн саванд хаяна уу. Хог хаяхдаа, хуваарьт өдөр, цаг, хаях газар, хог ялгалтыг чанд мөрдөнө үү. Том оврын хог зэргийг хууль бусаар хаяж болохгүй! *Том оврын хогийг хаяхдаа, оршин суугаа дүүргийн захиргаа (Хотын захиргаа)-ны тогтоосон хог хаях зааврыг дагаж мөрдөнө үү. Сануулах гол зүйлГарчиг
Японы дүрэм, дэг журам
Хог хаях газарт цугларсан хогыг дур мэдэн
авч явж болохгүй.
Орон сууцанд амьдрахдаа, байр түрээслэх
гэрээний агуулгыг сайтар сахиж мөрдөнө үү.
Хог хаях газрын хог дотор, түүхий эд болгон дахин ашиглах хог ч бий.Байрны эзний зөвшөөрөлгүйгээр,
・Цуг амьдрах хүний тоог нэмэх
・Бусдад дамжуулан түрээслэх
・Өрөөний хийцэд өөрчлөлт оруулах
・Амьтан тэжээх
зэргийг хориглоно!
Гэрээний агуулгыг зөрчвөл, байрнаас хөөж
гаргах тохиолдол гарна!
Байр, орон сууцны коридорт
юм тавихгүй байх.
Өрөөнд болон коридорт чанга дуугаар
шуугилдаж, хөгжим чанга тавьж сонсохгүй
байх.
Байр, орон сууцны коридор бол “Нийтийн орон зай” бөгөөд нийтээр ашиглах талбай юм.Хэт их дуу чимээ гаргавал…
Дуудлагаар ирсэн цагдаагийн байцаалтанд мэдүүлэг өгөх хэрэгтэй болно!
Хэт замбараагүй ашиглавал хөөж гаргах тохиолдол гарна!
*Коридорт юм тавьсан байвал, гал түймэр болон байгалийн гамшиг гарсан үед зугтаж гарч чадахгүй болно. Сануулах гол зүйл保険証
Тамхи татах газарт тамхи татна уу.
Галт тэрэг болон автобусан дотор гар
утсаар ярих, чанга дуугарч ярихгүй байх.
Алхаж тамхи татах, тамхи татах газраас өөр газарт тамхи татахыг хориглоно. Мөн, тамхины иш хаяхгүй байх. Гал түймэр гарах эрсдэлтэй! Хутга болон нулимс асгаруулагч бодис Зээлээч Учир нь галт тэрэг болон автобусанд сууж яваа бусад хүмүүст төвөг удаж болзошгүй юм.Японд энэ мэтчилэн дүрэм, дэг журмыг баримталж амьдардаг.
Гадаадын иргэд та бүхэн ч гэсэн, аливаа асуудалтай
холбогдохгүйн тулд, Японы дүрэм, дэг журмыг хүндлэн сахина
уу.
Зорчих тасалбар, эрүүл мэндийн
даатгалын картыг хүнд зээлэхгүй байх.
Аюултай зүйл биедээ авч явахгүй байх.
Бусад хүний зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картыг ашиглаж… Хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж, өөрийн зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картаа зээлдүүлсэн бол… *Дараах аливаа шалтгийг хүлээн зөвшөөрөхгүй. ● Биеэ хамгаалахын тулд авч явах ● Хэрэгцээ гарсан үед хэрэглэх гэж бодож авч явах ● Гоёл чимэглэлийн үүднээс, гоёж авч явах ● Урьд нь ажил дээрээ болон зугаалгаар явахдаа хэрэглэснээс хойш огт хэрэглэлгүй цүнх зэрэгтээ тэр чигт нь хийчихсэн байх. Ямар ч шалтгаангүйгээр хүйтэн зэвсэг зэргийн аюултай зүйлсийг биедээ авч явсан тохиолдолд, байцааж шийтгэл оногдуулна!10-аас доош жил хорих ангид ял эдлүүлэх
Сануулах гол зүйлАнхаарвал зохих Японы хууль
Гар утас 82.9% 74.2% 62.9% 62.4% Бэлэн мөнгө Түрийвч Биеийн байцаалт 0 50 100% 2014 онд алдсан юм эзэндээ буцаж очсон үзүүлэлт (Хотын цагдаагийн газар)
Бусад хүний тавьсан дугуйг
унаж явахгүй байх.
“Хулгай” бол гэмт хэрэг юм.
Галт тэрэгний буудал болон замд тавьсан дугуйг дур мэдэн унаж явбал… “Хулгай” гэж барааны мөнгийг төлөлгүй, дэлгүүрээс уг барааг авч явах үйлдлийг хэлнэ. “Хулгай” гэдэгт хулгайлах, зөөх, хүн харуулдах, зугтахад туслах бүхий л үйлдлийг хамруулна! 10-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 500,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Японы дэлгүүрт, ● Аюулгүй байдлын камер суурилуулсан байдаг! ● Энгийн хувцастай цагдаа олон нийтийн газраар явж эргүүл хийдэг! 1-ээс доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 100,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулнаУнасан юм олбол кообан (цагдаагийн
хэсэг)-д мэдэгдэнэ үү.
Олсон түрийвч, мөнгө, картыг өөртөө ашиглавал…
1-ээс доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 100,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулна *Юмаа алдсан тохиолдолд, цагдаад алдсан зүйлсийн тухай мэдүүлэг өгвөл, алдсан юм олдсон үед өөрт чинь эргэж ирнэ.Японд юм алдсан ч, мэдүүлэг хийсэн
байвал буцаж олдох өндөр магадлалтай.
Сануулах гол зүйл “Хулгай” хийвэл баригдаж магадлал маш өндөр!Дугуй худалдаж авсан болон хүнээс авсан
үед, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
бүртгэлд бүртгүүлнэ үү.
Дугуйг дугуйны зогсоолд тавина уу.
Дугуй худалдаж авсан үед ▶ Дугуйг дугуйны зогсоолд тавилгүй, галт тэрэгний буудлын өмнө дур мэдэн тавивал…Устгах болно!
Хүнээс дугуй авсан үед▶ *Хамгийн ойр дугуйны дэлгүүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн нэрийг өөрчлүүлж болдог. Үүний тулд, бүртгэлийн хураамж 500 иен, оршин суугчийн үнэмлэх, дугуйны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн карт (байвал) хэрэгтэй болох тул, авч ирнэ үү. Устгах дугуйг буцааж авахын тулд, хураамж төлөх тохиолдол гарна. Жишээ нь Тошима дүүрэг→5000 иен Шинжүкү дүүрэг→3000 иен Гэвч, дараах тохиолдолд явган хүний замаар явж болно. ● “Унадаг дугуй явж болно” гэсэн замын тэмдэг байх тохиолдолд ● 13 нас хүрээгүй хүүхэд, 70-аас дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн унаж байгаа тохиолдолд ● Замын засвар зэргээс болж автомашины замын зүүн талаар явж болохгүй байх тохиолдолд *Зам (Автомашины зам)-ын гол хэсгээс зүүн талыг барьж явна уу. *Дугуйг “Дугуйгаар явж болно” гэсэн замын тэмдэгтэй замаар, явган хүний замын төвөөс автомашины зам дагуу аажуу явна уу. Үүний тулд, явган хүний замд саад болоход хүрвэл заавал нэг удаа зогсоно уу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлд шинээр бүртгүүлэх хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн эзэмшигчийн нэрийг өөрчлөх хэрэгтэй.1 Дугуй автомашины замаар явах ба үндсэндээ явган
хүний замаар явахгүй.
2 Автомашины замын зүүн талыг барьж явах ёстой.
3 Явган хүний замаар явахдаа явган хүнийг хүндэлж,
замын дагуу аажуу явна.
Дугуй унахад мөрдөх 5 зарчим
Японд, автомашинтай адил хууль дугуйнд
үйлчилнэ!
Сануулах гол зүйлДугуй унахад анхаарах зүйлс
28 цагийн дотор багтсан байх хэрэгтэй!
4
Аюулгүй байдлын дүрмийг сахих.
5
Хамгаалах малгай өмсөх.
Дугуй унаж байгаа хүн дүрэм зөрчвөл
хатуу шийтгэдэг болсон.
2015 оны 6 сарын 1 өдрөөс
Гэрлэн дохио зөрчих, гар утас хэрэглэнгээ дугуй унах, түр зогсох замын тэмдэгийг зөрчих зэргээр онц аюултай үйлдэл хийж, 3 жилийн дотор 2-оос дээш удаа хууль зөрчсөн дугуй унагч…3 сарын дотор сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй
Сургалтанд хамрагдахгүй бол…
50000 иен буюу түүнээс доош иений торгууль
Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил хийх тохиолдолд,
долоо хоногт 28 цагаас дээш ажиллахгүй байх.
2-оос дээш газарт ажилласан ч долоо хоногт нийт 28 цагийн дотор ажиллах хэрэгтэй. Ажиллах эрхийн бичиггүйгээр цагийн ажил хийвэл… ・3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Албан хүчээр нутаг буцаах болно *“Гадаад оюутан”, “Гэр бүлээрээ оршин суугч” зэрэг виз бүхий, ажил хийх зөвшөөрөлгүй хүн цагийн ажил хийх тохиолдолд, эсвэл “Технологи, хүмүүнлэг, олон улсын ажил”, “Бизнес, удирдлага” зэрэг виз бүхий, ажил хийх зөвшөөрөлтэй хүн хуулиар заасан хүрээний гадуур цагийн ажил хийх тохиолдолд, ажиллах эрхийн бичиг авах хэрэгтэй. Долоо хоногт 28 цагаас хэтэрч ажиллавал… *“Гадаад оюутан”-ы визээр сурч байгаа хүн, сургуулийн дүрэмд заасан урт амралтын үе (Зуны амралт, өвлийн амралт зэрэг)-д 1 өдөрт 8 цаг (Гэвч, долоо хоногт 40 цагийн дотор) ажиллаж болно. ・3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Албан хүчээр нутаг буцаах болноЦагийн ажил хийхэд, визний ангиллын гадуур үйл
ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн эрхийн бичиг авна уу.
28 цаг
+
20 цаг
=
48 цаг
● Согтууруулах ундаа хэрэглэх, 2 хүн сундлах, зэрэгцэж явахыг хориглоно. ● Шөнө явахдаа гэрлээ асаах. ● Уулзварын гэрлэн дохиог дагаж мөрдөх, түр зогсож, аюулгүй байдлыг шалгах. * Токиод, дугуй унахад, хамгаалах малгай өмсөхийг зөвлөдөг. Сануулах гол зүйлSAMPLE
Цагийн ажил хийхэд анхаарах зүйл
Цагаачлалын албанд утсаар мэдэгдэх Хайлт
●Зугаа цэнгээний газар ●Кабаре ●Паб ●Ширээний үйлчлэгчтэй газар (Кабаре
клуб) ●Эрэгтэй ширээний үйлчлэгчтэй газар (Host клуб) ●Цахим тоглоомын газар
●Даалуу тоглоомын газар ●“Pachinko” тоглоомын газар ●Love hotels буюу бэлгийн хавьталд зориулсан зочид буудал ●Телефон клуб ●Эмсийн хүрээлэн ●Дуудлагатай янхны газар ●Deai kissa буюу эсрэг хүйстэн танилцахад зориулсан кафе ●Насанд хүрэгчдэд зориулсан бараа зардаг дэлгүүр ●Насанд хүрэгчдэд зориулсан видео зардаг дэлгүүр ●Тусгай өрөөтэй видеогийн дэлгүүр ●Интернэтээр дамжуулан насанд хүрэгчдэд зориулсан дүрс бичлэгийг дамжуулах Дээр бичсэн газруудад цэвэрлэгч, сав угаагч, зөөгч, заалны үйлчлэгчээр ажилласан ч хууль зөрчсөнд тооцно! Садар самуун сурталчлах газарт цагийн ажил хийвэл… ・3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Албан хүчээр нутаг буцаах болно
Хууль бусаар оршин суугч, хууль бусаар
ажиллагсдын талаар мэдээллийг доорх
аргаар хүргэнэ үү.
● Утас: 03-5796-7256
● Цагаачлалын албаны вэб хуудаснаас
мэйлээр
Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил
хийхдээ, садар самуун сурталчлах газарт
ажиллахгүй байхыг сануулъя.
Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил хийхэд,
садар самууныг сурталчлах газартай ижил
төстэй газруудаас болгоомжлох хэрэгтэй.
● Зугаа цэнгээний үйлчилгээ үзүүлдэг ресторан ● Бэлгийн үйлчилгээ үзүүлдэг массажны газар зэрэгт ажиллавал, мөн адил хууль зөрчсөнд тооцно! Гадаад оюутан сургуулиасаа гарч, хасагдсаны дараа…NO!
Оршин суугчийн зөвшөөрөл, ажиллах эрхийн бичигтэй байсан ч цагийн ажил хийвэл… ・3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Албан хүчээр нутаг буцаах болно Дэлгүүрийн эзэн “Манайх садар самуун сурталчлах газар биш учраас, гадаад оюутан ажиллаж болно!” гэж хэлсэн ч… *Визийн ангиллын гадуур үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч цагийн ажил хийж буй хүний хувьд, ажлын цаг, ажиллах газар хязгаарлалттай. Садар самууныг сурталчлах газар мөн эсэхийг шийдэх нь цагдаа юм. Мэдэлгүй ажилласан ч, баривчлагдах тохиолдол бий!Сургуулиасаа гарсны дараа, ажиллаж
болохгүй.
Цагийн ажил олж өгнө гэсэн нэрийдлээр
бүртгэлийн хураамж нэхэмжлэх үйлсээс
болгоомжлох хэрэгтэй.
Жуулчдыг өөрийн гэртээ төлбөртэй
хонуулахгүй байх.
Цагийн ажил олж өгөлгүй, бүртгэлийн хураамж мөнгө нэхэж хуурдаг хэрэг олноор гарч байна.Цагийн ажил хийж эхлэхийн өмнө, бүртгэлийн хураамж болон
зуучлалын мөнгө нэхэмжлүүлэхээс болгоомжлох хэрэгтэй.
Төлбөр авч өөрийн гэрт хонуулах үед, зарчмын хувьд эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай! *Иргэдийн орон сууцыг зочид буудлын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх дүрэмд өөрчлөлт оруулсан орон нутаг ч бий.Зөвшөөрөлгүйгээр орон сууц ашиглуулбал…
6 сараас доош хорих ангид ял эдлүүлэх эсвэл 30,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулахДараах үйлдлийг гэмт хэрэгт тооцно!
Амархан мөнгө олно гэсэн ухуулгатай
цагийн ажлаас болгоомжилно уу.
●
Гар утас, банкны карт, банкны дэвтрийг хүнд зарах,
дамжуулах.
●
Гар утас, банкны дансыг өөр хүний өмнөөс гэрээ хийх.
●
Бусад хүний банкны карт ашиглан мөнгө гаргаж авах.
Нууц дугаар xxxx●
Өөр хүний кредит карт ашиглаж, интернетээр бараа
захиалах.
●
Өөр хүний нэрээр шуудан ачаа хүлээж авах, захисан хүнд
дамжуулах, тогтсон газар луу шилжүүлж явуулах.
Эдгээрх үйлдэлд холбогдсон үед…
Эдгээр үйлдлийн цаана зохион байгуулалттай гэмт хэрэг нуугдаж байдаг ба өөрөө мэдэлгүй, гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Амархан мөнгө олно гэсэн сэтгэлд хөтлөгдөн, холбогдохгүй байх. ・Хууль бусаар нэвтрэхийг хориглосон хуулийг зөрчсөн ・Гэмт үйлдэл хийсний ашгийг шилжүүлэхийг таслан зогсоох хуулийг зөрчсөн ・Гар утсыг хууль бусаар ашиглахыг таслан зогсоох хуулийг зөрчсөн ・Залилан ・Дээрэм ・Бусдын тамгыг хуурамчаар үйлдсэн зэрэг эрүүгийн шийтгэлээр мөрдөн байцаагдана. Тогтсон газар луу шилжүүлж явуулах. Бусад хүний нэрийг бичиж ачаа хүлээж авах.Гадагш гарахдаа, оршин суугчийн
үнэмлэхээ заавал биедээ авч явна уу.
Оршин суугчийн үнэмлэхгүй явбал…
200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна
*Дунд болон урт хугацааны оршин суугчийн тухайд, оршин суугчийн үнэмлэхгүй явбал, гадаад иргэний паспорт, эрүүл мэндийн даатгалын үнэмлэхтэй зэрэг биеийн байцаалттай байсан ч дээрх шийтгэл оногдоно. *Дунд болон урт хугацааны оршин суугч гэж японд амьдарч буй оршин суугчийн үнэмлэхтэй гадаадын иргэний дотроос доорх зүйлд хамаарахгүй хүнийг хэлнэ. ❶ “3 сараас доош” хугацаанд оршин суух статустай хүн ❷ “Богино хугацааны” оршин суух статустай хүн ❸ "Дипломат" буюу "албан ёсны" оршин суух статустай хүн ❹ ❶-ээс ❸-д дүйцэх статустай гэж Хууль зүйн яамнаас тогтоосон хүн (Жич) ❶-ээс ❹-д хамаарахгүй дараах хүнийг урт хугацааны оршин суугч гэхгүй. ● Тусгай оршин суух зөвшөөрөлтэй, түр оршин суух зөвшөөрөлтэй хүн ● Тусгай байнгын оршин суугч ● Оршин суух зөвшөөрөлгүй хүн Шилжүүлж явуулах Бараа захиалахЗаавал биедээ
авч явах
Сануулах гол зүйлОршин суугчийн үнэмлэхийн тухай
Оршин суугчийн үнэмлэх Шалгах Хайлт
Цагдаагийн ажилтнууд, Цагаачлалын албаны
ажилтнуудаас оршин суух үнэмлэхээ үзүүлэхийг
шаардсан тохиолдолд, оршин суух үнэмлэхээ үзүүлнэ үү.
Оршин суугчийн үнэмлэхээ алдвал, яаралтай
Цагаачлалын албанд хандаж дахин гаргуулж авна уу.
Оршин суугчийн үнэмлэхээ үзүүлэхээс татгалзвал… 14 хоногийн дотор өргөдөл өгөхгүй бол…Алга болгох
Үзүүлэх
Зээлдүүлэхгүй!
Бусдад өгөхгүй!
1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах *Цагдаагийн ажилтнууд, Цагаачлалын албаны ажилтнууд нь биеийн байцаалтаа өөртөө заавал авч явдаг тул гадаадын иргэнд оршин суугчийн үнэмлэхээ үзүүлэхийг шаардахдаа, гадаадын иргэнийг хүсвэл биеийн байцаалтаа үзүүлнэ. *Дахин авахын тулд, үнэмлэхээ алдагдсаныг мэдэгдсэн бичиг, хулгайд алдсаныг мэдэгдсэн бичиг (Өргөдөл гаргасан цагдаагийн газраас бичиг авах, кообанд бичиг үйлдэхгүй) хохирол учирсан бичиг (Алга болгосон орон нутгийн захиргаанаас гаргуулж авах) зэрэг бичиг баримт, гадаад иргэний паспорт болон цээж зураг (16-гаас дээш настай бол) хэрэгтэй.Оршин суугчийн үнэмлэхийг өөр бусад
хүнд өгөхгүй, зээлдүүлэхгүй байх.
Буруугаар ашиглахын мэдсээр байж, өөрийн оршин суугчийн үнэмлэхээ бусдад өгвөл… ・1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Албан хүчээр нутаг буцаах болноХуурамчаар үйлдсэн, оршин суугчийн
статусыг өөрчилсөн үнэмлэхээс болгоомжил!
Цагаачлалын албаны вэб хуудаснаас, оршин суугчийн үнэмлэхийн дугаарын хүчинтэй хугацааг мэдэж болно. ● Оршин суугчийн үнэмлэхийн дугаар ● Оршин суугчийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг хийвэл нэн даруй хүчин төгөлдөр эсэхийг шалгаж болно. *Сүүлийн үед, оршин суугчийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэх гэмт үйлдлүүд ихсэж байгаа тул анхаарах хэрэгтэй. Хэрэв, хуурамчаар үйлдсэн оршин суугчийн үнэмлэх байгааг олж мэдвэл, нэн даруй Токиогийн Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү. *Хууль эрх зүйн ёсоор оршин сууж буй хүн байлаа ч хуурамчаар үйлдсэн, өөрчлөлт оруулсан оршин суугчийн үнэмлэхийг ашиглах зорилгоор биедээ авч явсан тохиолдолд, хүнд шийтгэл оногдуулна. *Хүчингүй болсон оршин суугчийн үнэмлэх байсан ч, бусдад өгч, зээлдүүлбэл дээрхтэй адил шийтгэл оногдуулна. Сануулах гол зүйл Сануулах гол зүйл Сануулах гол зүйл Сануулах гол зүйлХилээр нэвтэрсний дараа, оршин суух хаягаа
тогтсон, нүүж шилсэн үед, дүүргийн захиргаа
(хотын захиргаа)-нд шинэ хаягаа мэдүүлж
оршин суугаа хаягийн шилжилт хийлгэнэ үү.
Японд ирсний дараа, оршин суух хаяг тогтсон бол… Шилжин явж, оршин суух хаяг өөрчлөгдсөн бол… 14 хоногийн дотор оршин суух шинэ хаягийг солиулаагүй бол… 19 хоногт оршин суух шинэ хаягийг солиулаагүй бол… ・1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах ・Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно *Дүүргийн захиргаа (Хотын захиргаа)-нд хаяг солих мэдэгдэл өгөхдөө, заавал оршин суугчийн үнэмлэхтэй ирэх хэрэгтэй. Хуурамч хаяг мэдүүлсэн бол… 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоноГэр бүл болж, овог нэр болон иргэншил,
орон нутаг, хүйсээ солих тохиолдолд, нэн
даруй Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү.
14 хоногийн дотор мэдэгдээгүй бол… Худал мэдүүлэг өгвөл… 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулахЦагаачлалын хяналт, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх
тухай хууль тогтоомжид заасан янз бүрийн мэдэгдэл
өгөх үүргээ биелүүлэхгүй бол,
Оршин суух статусыг өөрчлөх өргөдөл
Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл
гаргах үед хайхрамжгүй хандсанд тооцож, шийтгэл
оногдуулах магадлалтай!
Цагаачлалын албанд мэдэгдэхдээ, паспорт, зураг, оршин суугчийн үнэмлэхээс гадна, овог нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, орон нутаг, хүйсийг өөрчилсөн эсэхийг нотлох материал шаардлагатай. 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Сануулах гол зүйлАнхаарна уу!
Сануулах гол зүйлДунд болон урт хугацааны оршин
суугчийн мэдэгдэх үүрэг
Гэр бүл цуцалсан мэдүүлэг “Цагаачлалын албаны цахим систем”-ийг хайж олно уу!